VPN-гүйгээр Messenger, Google, Instagram шууд ажиллана. Хятад руу явахаасаа өмнө eSIM-ээ утсандаа суулгаад, очмогцоо интернэттэй болно.
iPhone XS, XS Max, XR, SE (2020), SE (2022), 11, 11 Pro, 11 Pro Max, 12, 12 mini, 12 Pro, 12 Pro Max, 13, 13 mini, 13 Pro, 13 Pro Max, 14, 14 Plus, 14 Pro, 14 Pro Max, 15, 15 Plus, 15 Pro, 15 Pro Max, 16, 16e, 16 Plus, 16 Pro, 16 Pro Max, 17, 17 Pro, 17 Pro Max, Air
Galaxy S20, S21, S22, S23, S24, S25 цуврал (+, Ultra, FE), Z Fold 2–7, Z Flip 1–7, Galaxy Fold
Google Pixel 3-аас хойшхи (3a-аас бусад), Huawei P40 / Mate 40 Pro, Xiaomi 12T Pro, 13, 14 цуврал, OPPO Find X3 Pro / X5, Motorola Razr
⚠️ Хятад, Хонконг, Макаод зарагдсан утас ихэвчлэн eSIM дэмждэггүй. Хамгийн найдвартай нь *#06# залгаад EID гарч ирж байгаа эсэхийг шалгах.
👆 Багцаа дарж сонгоод доор захиалгаа бөглөнө.
Бүх багц хурдны хязгааргүй, зөвхөн дата (утасны дугааргүй). Дата дуусвал нэмж цэнэглэж болно.
Таны утас eSIM дэмждэг эсэхийг урьдчилж шалгаарай: iPhone XS/XR-ээс хойшхи загварууд, Samsung Galaxy S20-оос хойшхи, Google Pixel 3-аас хойшхи утсууд дэмждэг. Зочид буудлын Wi-Fi-д холбогдсон үед Facebook, Google ажиллахгүй байж болно. Тиймээс eSIM-ийн датагаа ашиглаарай.
Үлдэгдэл датагаа шалгах, дуусвал нэмэх, QR кодоо дахин и-мэйлээр авах. Захиалахдаа бичсэн утас, и-мэйлээ оруулна уу.
iPhone XS, XR болон түүнээс хойшхи, Samsung Galaxy S20-оос хойшхи, Google Pixel 3-аас хойшхи ихэнх утас дэмждэг. Тохиргоо → Cellular (эсвэл SIM manager) хэсэгт "Add eSIM" гэсэн сонголт байвал дэмждэг. Эргэлзвэл утасныхаа загварыг бидэнд бичээрэй.
Хятад, Хонконг, Макаод зарагдсан ихэнх утас eSIM дэмждэггүй. Захиалахаасаа өмнө *#06# залгаж EID гарч ирэх эсэхийг шалгаарай.
Үгүй, зөвхөн дата. Дуудлагыг WeChat, WhatsApp, Messenger-ээр хийнэ. Монгол дугаар тань хэвээр ажиллана.
Монголд байхдаа Wi-Fi-д холбогдсон үедээ суулгана. Багцын хоног Хятадад анх интернэт хэрэглэх үеэс тоологдоно.
Энэ eSIM Хятадын China Unicom сүлжээг ашиглах ч интернэт рүү гадаадын сүлжээгээр гардаг. Иймээс Facebook, Google, Instagram шууд ажиллана. Харин зочид буудлын Wi-Fi-д холбогдсон үед эдгээр ажиллахгүй байж болно. Тэр үед eSIM-ийн датагаа ашиглаарай.
Spam хавтсаа шалгаарай. 15 минутын дотор ирэхгүй бол Uni Cargo-ийн Facebook хуудас руу захиалсан нэр, утсаа бичээрэй.